Хүчтэй шуурганы улмаас гурван гэр нуржээ

2021-03-27,   425

Хүчтэй шуурганы улмаас Завхан аймгийн гурван сумын нутагт гэр нурсан тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн байна. 
 
Тодруулбал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далайн 3 дугаар багийн “Цэцний-Өвөр” гэдэг газар  энэ сарын 26-ны өдрийн 17:00 цагийн үед 24 м/с хүрч шуурсаны улмаас 5 ханатай гэр унасан мэдээллийг 03.26-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан байна. 
 
Мөн аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн “Цагаанморьтын Шарилжны-Ам” гэдэг газарэнэ сарын 26-ны өдрийн 19:00 цагийн орчим 24 м/с хүрч шуурсаны улмаас 6 ханатай гэр унасан тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 20:11 цагт хүлээн авчээ. Тус сумын Алтан багийн Засаг дарга иргэн Б-ийн 6 ханатай гэр унасан нөхцөл байдалтай танилцаж тухайн газарт хохирлын үнэлгээ тогтоон ажилласан байна.
 
Түүнчлэн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн 10 дугаар гудамжинд 03.26-ны өдрийн 19:30 цагийн орчим 10 м/с хүрч хүчтэй шуурсаны улмаас 4 ханатай гэр унасан тухай мэдээллийг энэ сарын 26-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:55 цагт очиж иргэн Ж-ийн 4 ханатай гэр, хашаа нурсаныг хураан ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгчээ.

Хүчтэй шуурганы улмаас гурван гэр нуржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ