Чингисхаан нэрээрээ танигдсан Магнайбаярын Баасанжаргал өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа замын цагдаа нартай таарч, маргаан дэгдээсэн билээ

2021-03-29,   550

Олон нийтийн сүлжээнд Чингисхаан нэрээрээ танигдсан Магнайбаярын Баасанжаргал өчигдөр /2021.03.28/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа замын цагдаа нартай таарч, маргаан дэгдээсэн билээ. Тэрбээр шаардлага тавьсан замын цагдаа нарыг хэл амаар доромжилж, улмаар түүнийг цагдаа нар эрүүлжүүлсэн байдаг.  Тэгвэл тэрбээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоносон талаар эх сурвалж мэдээллээ.

Түүний дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дахь хэсэгт зааснаар /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/ хариуцлага тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн М.Баасанжаргалын жолоо барих эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох аж. 

Харин иргэн М.Баасанжаргалын замын цагдаа нарыг хэл амаар доромжилсон үйлдэлд нь тохирох хариуцлагыг хүлээлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

 


Чингисхаан нэрээрээ танигдсан Магнайбаярын Баасанжаргал өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа замын цагдаа нартай таарч, маргаан дэгдээсэн билээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ