Согтуурсан үедээ жолоо барьсан М.Чингисхааны жолоодох эрхийг хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно

2021-03-29,   1189

Нийгмийн сүлжээнд Чингисхаан нэрээрээ танигдсан Магнайбаярын Баасанжаргал өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлж, маргаан дэгдээсэн. 
 
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Нийслэл хотод 60 километр цагийн хурдтай хөдөлгөөнд оролцох хурдны хязгаартай. Гэтэл Чингис хаан гэгч нь 96 километр цагийн хурдтай, 0.76 хувийн согтолттой хөдөлгөөнд оролцсон байна" гэж мэдээллээ. 
 
Түүний дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дахь хэсэгт зааснаар /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/ хариуцлага тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн М.Баасанжаргалын жолоо барих эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. 
 
Харин иргэн М.Баасанжаргалын замын цагдаа нарыг хэл амаар доромжилсон үйлдэлд нь тохирох хариуцлагыг хүлээлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 
 

Согтуурсан үедээ жолоо барьсан М.Чингисхааны жолоодох эрхийг хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ