Толгойтын замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амиа алджээ

2021-03-29,   426

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.03.26-28-ны өдрүүдэд  зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүн нас баржээ. 
 
 Тухайлбал, 2021.03.28-ны өдрийн 02.00 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, жолооч нь амиа алдсан байна. 
 
 Мөн 2021.03.28-ны өдрийн 09.00 цагийн орчимд  Төв аймаг Баян-Өнжүүл сум 1-р баг “Довын гуанз” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 55км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолооч нас баржээ. 
 

Толгойтын замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ