Л.Болд: Т.Чимгээ хийгээгүй хэргийнхээ төлөө уучлалт гуйхгүй гэсэн учир Ерөнхийлөгч үзүүлэх боломжгүй

2021-03-29,   313

Сүхбаатарын талбайд майхантай өлсгөлөн зарлаж  байгаа Т.Чимгээгийн ах Хүрэлбаттай Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд ирж уулзлаа. Тэрбээр  "Монгол Улсад нэг ч хүн хилсээр хэрэг хүлээж болохгүй. Нэг ч хүн эрүүдэн шүүлтэд өртөж болохгүй. Өнөөдөр энэ хэргийг нууцаас гаргана өчнөөн ярьж байна. Саяхан 13 хуульч энэ хэргийг Улсын нууцаас гаргах талаар Ерөнхийлөгчид хандсан. ЕТГ-аас Ерөнхийлөгчийн зүгээс хамаарах зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн. Засгийн газар шийдвэрт шийдвэр гаргах бүх эрх мэдэл нь байна. 
 
Энэ хэрэг нууцаас гарсны маргааш монголын ард түмний нүд тайлагдана. Үүнээс цааш гишгэх газар байхгүй. Ерөнхийлөгчид ганцхан эрх мэдэл байдаг нь уучлалт үзүүлэх. Хуульч, өмгөөлөгч нартайгаа энэ талаар зөвлөлдсөн. Гэвч Т.Чимгээ хийгээгүй хэргээ өөрөө хүлээх болчихоод байгаа юм. Т.Чимгээ ч үүнийг эсрэг байгаа. “Би хийгээгүй хэргийнхээ төлөө уучлалт гуйхгүй” гэсэн. 
 
Ингээд л хоёр гурван жил өнгөрч байна. Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр Засгийн газар ажлаа хий гэж шаардлага хүргүүлсэн" гэлээ. 

Л.Болд: Т.Чимгээ хийгээгүй хэргийнхээ төлөө уучлалт гуйхгүй гэсэн учир Ерөнхийлөгч үзүүлэх боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ