“Кимбаб Чонгуг” кафед хугацаатай үүрэг даалгавар өгчээ

2021-03-29,   318

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлага, албан тушаалтан нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн баар, кафенуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. 
 
Хяналт шалгалтаар “Баянзүрх Силвэргүүд” ХХК-ийн “Russia Irish pub” баар нь рестораны, Сонгинохайрхан дүүргийн “Эрчимт болор” ХХК-ийн “Болор баар” нь караоке баарны, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж” баар нь рестораны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсныг түр хугацаагаар зогсоосон байна.
 
Мөн  Сонгинохайрхан дүүргийн “Дунбэгмаыл” ХХК-ийн “Кимбаб Чонгуг” кафед улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ. 

“Кимбаб Чонгуг” кафед хугацаатай үүрэг даалгавар өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ