"Бодь" группийн "Диснейланд" барих төлөвлөгөөний 16 жилийн ой

2021-03-30,   440

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний сайн мэдэх Хүүхдийн парк.  Одоогоос 16 жилийн өмнө "Бодь" групп "Диснейланд" барих төлөвлөгөөгөө ийнхүү олон нийтэд танилцуулж хүүхдийн паркад газар авч байв. Гэвч дараа нь  уг газрыг зочид буудал барихаар болгосон. 

Мөн үлдсэн газрыг нь ч "М-Си-Эс", "Мак", "Сөүл", "Мон Уран" компаниуд хуваан авсан түүх үргэлжилсэн байдаг. 

Одоо бол бодит байдал нь энэ. Нийслэлийн хүүхэд залуус хүүхдүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн урт талын жижигхэн булан ногддог. Харин энэ хэсэг Монголдоо томоохонд тооцогддог бизнесүүдийн гарт орсныг эх сурвалжууд бичиж байна. 


"Бодь" группийн "Диснейланд" барих төлөвлөгөөний 16 жилийн ой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ