Байлдагчаа зодож хүнд бэртээсэн салаан даргыг цагдан хорьжээ

2021-03-30,   516

Согтуурсан салаан дарга байлдагчаа зодож, хүнд гэмтээсэн  хэрэг энэ сарын 28-нд гарсан. Тодруулбал,  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийд алба хааж байгаад салаан дарга, дэслэгч Г-д зодуулсан байлдагчийн биеийн байдал хүнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
 
 Байлдагчийн биеийн байдлынх талаар ээжийнх нь эгч "Тархинд цус харвалж өгсөн, уушигнаасаа цус алдсан байдалтай. Амин үзүүлэлт хэцүү заалттай байгаа. Хэцүү байна" гэсэн мэдээллийг өгсөн.
 
Тэгвэл байлдагчийг ийнхүү хүнд бэртээсэн салаан дарга, дэслэгч Г-г цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг согтуурсан үедээ цэрэг зодсоныг урьдчилсан байдлаар тогтоосон аж. 

Байлдагчаа зодож хүнд бэртээсэн салаан даргыг цагдан хорьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ