Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн тушаалыг бууруулж, Ц.Насанбатын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2021-03-30,   558

Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж болон Нийслэлийн прокурор Ц.Насанбат нар нь албан тушаалаа урвуулж, хууль зөрчсөн байж болзошгүй мэдээлэл гарах болсон.
 
Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ "Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн.
 
Тэгвэл түүний энэхүү МЭДЭГДЭЛТЭЙ холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг гарч дээрх асуудлыг шалгаж эхэлжээ.
 
Мөн өчигдөр УЕП-ын тушаал гарч,  Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн тушаалыг бууруулж Баянзүрх дүүргийн прокурорын албан тушаалд томилсон байна. Харин Нийслэлийн прокурор Ц.Насанбатын үүрэгт ажлаас нь чөлөөлж, прокурорын албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.
 

Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн тушаалыг бууруулж, Ц.Насанбатын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ