Орон сууцанд гал гарч нэг иргэн угаартаж, нэг иргэн нас баржээ

2021-03-12,   363

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 27 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 23:31 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

 Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:37 цагт очиж, иргэн Ч-ийн байранд эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.

 Утаажилтын бүсээс 19 иргэнийг гаргасан бөгөөд уг гал түймэрт тус байрыг түрээслэгч иргэн Б /63 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТөвд, иргэн Э /65 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.    


Орон сууцанд гал гарч нэг иргэн угаартаж, нэг иргэн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ