"Эртэч ХАН-УУЛ дүүрэг" өглөөний 07:00 цаг

2021-03-31,   476

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар “Эртэч Монгол” уриалгыг дэмжин  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Хоггүй Хан-Уул 2021” аяныг өглөөний 07:00 цагаас эхэллээ. 

 

 

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” аяныг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил  “Эртэч Монгол” уриалгыг дэмжин өнөөдөр өглөөний 07:00-08:00 цагийн хооронд тус дүүргийн 2000 гаруй төрийн албан хаагчид болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийн оролцоотой “Хоггүй Хан-Уул 2021” аян дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхлүүллээ. 

 

Тус аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлыг халдвар, хамгааллын дэглэмээ мөрдөн цэвэрлэн, орчиндоо цэвэр цэмцгэр амьдрахыг уриалж байна.

Иймд иргэн бүр хогоо зориулалтын саванд хаяж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг төлөө хамтдаа хичээцгээе


"Эртэч ХАН-УУЛ дүүрэг" өглөөний 07:00 цаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ