Хорих 461-р ангийн саатуулах байранд байсан 119 хүнээс халдвар илэрчээ

2021-03-31,   341

Энэ сарын 23-ны өдөр хорих 461-р ангид коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.Тэгвэл тус хорих ангид коронавирусийн хэдэн тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
 
Тэрбээр Туравдугаар сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангийн саатуулах байранд халдварын анхкы тохиолдол бүртгэгдсэн. Бид судалгаа хийхэд тус саатуулах байрнаас 119 хүнээс коронавирус илэрсэн. Энэ нь тухайн үед байсан нийт хүний 48 хувь юм. Хаалттай орчинд халдвар гарсан тохиолдолд маш өргөн тархалт үүсэх эрсдэлтэй байдаг. Одоогийн байдлаар бусад хорих ангиудад халдвар гарсан тохиолдол байхгүй" гэв.

Хорих 461-р ангийн саатуулах байранд байсан 119 хүнээс халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ