Л.Наранбаатар: Х.Баттулга, А.Гансүх нар туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 55 тэрбум төгрөгийг идэж, ууж шамшигдуулсан

2021-03-31,   395

Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Л.Гансүхийн улсад 55 тэрбум төгрөгийн хохирлыг дахин шалгуулахаар хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр "Улсад онц их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтыг танилцуулж байна. Энэ гэмт хэрэг, ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний хонгилын шүүгч, прокуроруудтай холбогдож байгаа.  А.Гансүх, Х.Баттулга нарын төмөр замын бүтээн байгуулалтаас хулгайлсан 55 тэрбум төгрөгийн хэрэгт прокурор, шүүгчид оролцсон. Би энэ хонгилын прокурор, шүүгч нарыг өнөөдөр зарлах гэж байна. 
 
 "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн 276 км төмөр замын бүтээн байгуулалтыг та бүхэн мэднэ. Энэ төмөр замыг "Энержи Ресурс" компани улсаас нэг ч төгрөг гаргахгүй, өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар санхүүжилтээ босгоод ТЭЗҮ-ээ хийгээд, тухайн үеийн Зам тээврийн яамтай гэрээ байгуулаад бүтээн байгуулалт руу ороход бэлэн болчихсон байсан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 онд Зам тээврийн яамны сайд болсон, дэд сайдаар нь одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хийж байгаа А.Гансүх ажилласан. Үүний дараа "Энержи ресурс" компанийн Зам тээврийн яамтай байгуулсан гэрээг цуцлаад "Монголын төмөр зам" ХК-д шилжүүлсэн. Эндээс хулгай, дээрмийнхээ бүтцийн схемийг Х.Баттулга, А.Гансүх нар зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нар туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 55 тэрбум төгрөгийг идэж, ууж шамшигдуулсан. Үүнийг 2015 онд прокурор тогтоосон ч  2017 оны 5 дугаар сард шүүгч З.Болдбаатар мөрдөн байцаалт руу шилжүүлсэн.  Ингээд шүүгч З.Болдбаатар, А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосо байдаг. 
 
Дараа тухайн жилд прокурорын байгууллагаас А.Гансүхийг 55 тэрбум төгрөг шамшигдуулсан хэмээн үзэж дахин давж заалдсан байтал прокурорын эсэргүүцлийг хүлээн авалгүй С.Соёмбо-Эрдэнэ шүүгч хэрэгсэхгүй болгосон. Үүнийхээ хариуд  С.Соёмбо-Эрдэнэ  Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон. Иймд шинээр үүссэн нөхцөл байдал үүссэн тул хэргийг дахин шалгаж өгөхийг хүсэж АТГ-т хандаж байна.  55 тэрбум төгрөгийг дахин нэхэмжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ бол Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж байгаа харуулсан явдал гэв.

Л.Наранбаатар: Х.Баттулга, А.Гансүх нар туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 55 тэрбум төгрөгийг идэж, ууж шамшигдуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ