Ангийн захирагч С. Батболдыг албан үүрэгт ажлаас чөлөөсөн бол салааны захирагч дэслэгч Т-г үргэлжүүлэн шалгаж байгаа гэлээ

2021-03-31,   565

Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийлээ. 
 
Энэ үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С Батболдыг албан үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдлээ
 
Мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийм командлалын тодорхой албан тушаалтангууд, хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна. 
 
Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа хэрэг, зөрчил, түунийг таслам зогсоох чиглэлээр Зэвсэгт хүчний бүх нэгтгэл ангиудын захирагч дарга нартай цахим хурал хийж, дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. 
 
 Үүнд:
 
-Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж Зэвсэгт хүчинд алба хааж буй бүх шатны офицер эхлагч нарын албаны төлөвшил. мэргэжлийн бэлтгэлийн түвшинг яаралтай тогтоох.
 
- Уг шалгалтын дүнг үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж ажиллах,
Хугацаат цэргийн алба хаагчдын алба хааж байгаа нөхцөл байдал, цэргийн албаны талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран эцэг, эх ар гэрийнхэнд нь танилцуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байгаа аж. 
 
Одоогоор тус хэрэгт холбогдолтой салааны захирагч дэслэгч Т -г Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн явуулж байна. 

Ангийн захирагч С. Батболдыг албан үүрэгт ажлаас чөлөөсөн бол салааны захирагч дэслэгч Т-г үргэлжүүлэн шалгаж байгаа гэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ