Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар аваад байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2021-04-01,   384

Манай улс хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Үүнээс хойших хугацаанд нийт 311 мянга гаруй хүнд коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийгээд байгаа юм.
 
Эдгээр иргэний 532 нь коронавирусийн халдварт цар тахлаар өвчилснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хаягтаа мэдээлжээ..
 
Тэрбээр "310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байна. Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Тиймээс вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна” гэж мэдээлжээ.

Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар аваад байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ