Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх үүднээс ЗТХ-ийн сайд Л.Халтарт албан тоот хүргүүлжээ.
Уг албан тоотод энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар 14-ны өдөр Говь-Алтай, Баянхогор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдах төлөвтэй байгааг анхааруулсан байна.

Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна
| Хүний амь нас, эд хөрөнгөд аюул учирч болзошгүй тул хөдөлгөөн хаахыг Л.Халтар сайдаас хүслээ |
|