2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгууллаа.
Сонгуулийн үр дүнгийн талаар "Зөв хүн-электорат" эвслээс мэдээлэл хийж байна. ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Зардал багатай сонгууль боллоо. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй хүн өрсөлдсөн. "Зөв хүн-электорат" эвслээс Д.Энхбат нэр хүндтэйгээр өрсөлдсөн. Бидэнд саналаа өгсөн 255 мянган сонгогчдодоо талархаж байгааг минь хүлээж авна уу. Бид бодлого, зарчмаараа монголын улс төрд өрсөлддөг зөв жишгийг хэрэгжүүллээ. Гадаадад байгаа иргэд энэ сонгуулиар маш идэвхтэй оролцсон. Гадаад байгаа сонгогчдын 75.4 хувь нь "Зөв электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслээс 1.2 тэрбум төгрөгийн хандивыг сонгуульд зарцуулсан. Энэ мөнгөний дийлэнхийг гадаадад байгаа иргэд хандивласан. Биднийг сэтгэлээрээ дэмжсэн гадаадад байгаа иргэдэдээ талархлаа" гэлээ.
Т.Доржханд: Манай эвслээс 1.2 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулсан, энэ бүх мөнгө хандивынх |
|