У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнээр сонгогдсон ХЭНТИЙ аймагт нөхөн сонгууль болно

2021-06-10,   348

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулсан. 
 
У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос парламентад сонгогдсон ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир хуулийн дагуу бусад албан тушаалаас чөлөөлөгдөнө. Иймээс тус тойрогт нөхөн сонгууль зарлагдах юм. 
 
 Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн найм дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөх хуультай. 
 
 Сануулахад, УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын УИХ-ын 28 дугаар тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу СХД-ийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд товлосон байгаа юм. 

У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнээр сонгогдсон ХЭНТИЙ аймагт нөхөн сонгууль болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ