Сангийн сайд Б.Жавхлан БШУ-ны яаманд төсвийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх төслийн нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ.
Энэ үеэр тэрбээр "Долдугаар сарын 1-ээс бүх халамжийн арга хэмжээ зогсоно. Тог, дулаан, ус зэргийн төлбөр ч төлөгдөж эхэлнэ. Үүн дээр хэрхэх шаардлагатайг судалж, эрсдэлийн шинжилгээ хийж байна. Ямар дэглэм рүү шилжих ёстойг ковидын нөхцөл байдалтай уялдуулан тооцож байна. Тодорхой төлөвлөгөө гараагүй. Энэ асуудлыг асар чухалчилж авч үзнэ" гэдгээ мэдэгдлээ.
Б.Жавхлан: Долдугаар сарын 1-ээс бүх халамжийн арга хэмжээ зогсоно |
|