Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2021-06-16,   302

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар цар тахлын халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн бусад асуудлыг хэлэлцэнэ. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар 11:40 цагт Баганат танхимд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийх аж. 
 
Өчигдөр УИХ дахь Цар тахлын нөхцөл байдлыг хянах Түр хороо хуралдсан. Хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан "Эмнэлэг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсч байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс үйлчилгээний газруудад хяналт тавина.Тодруулбал, хоол үйлчилгээний газар түр хугацаанд зааланд үйлчлэхийг хязгаарлах, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авна" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдэх юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-15 18:01:04
    Naraa: yun huurhiin...
Шинэ мэдээ