Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулж, наймдугаар сарын сүүлийн хагаст зохион байгуулах шийдвэр гаргасныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Энэ жилийн ЭЕШ 7-р сарын 4-нээс эхлэх хуваарьтай байсан хэдий ч халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцтай холбоотойгоор ийнхүү хойшлуулахаар болсон байна.
Хугацааг наймдугаар сарын сүүлээр хэмээн тогтоосон нь дархлаажуулалтын явцтай уялдуулан гаргасан шийдвэр гэдгийг салбарын сайд мэдээллээ.
Шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар долдугаар сарын 10-ны өдөр гэхэд шийдвэрийг гаргаж мэдээлэх юм байна.
Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг 8-р сар хүртэл ХОЙШЛУУЛЛАА |
|