Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Засгийн гзарын хуралдаанаар Төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ. Мөн Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд Төсвийн тодотголд багтана " гэлээ.
ЗГ: "Улаан бүс"-д ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг 50-иар нэмж, нэг удаагийн 1-2 сая төгрөгийн тэтгэмж олгоно |
|