Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийхээр төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ирэх долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ны өдөр рүү шилжүүлсэн байна. Ингэснээр наадмын өдрүүдээд бүх нийтээрээ долдугаар сарын 10-19-ний хооронд амрахаар боллоо.
Хуулийн дагуу зааснаар Үндэсний их баяр наадмаар 5 хоног амардаг.
С.Энхболд: Долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлсэн. Наадмаар ЕС ХОНОГ амарна |
|