Б.Энх-Амгалан: Яагаад ҮАБЗ-ийн алба хаагчид болон өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг хуулийн байгууллагынхан шалгахгүй байна вэ?

2021-03-16,   424

УИХ-ын гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "ҮАБЗ-ийн албан хаагчид хойд хилээр орж ирэхдээ их  хэмжээний мөнгө авч ирсэн гэх мэдээлэл гарсан. Мөн өмгөөлөгч Б.Баасанцогт гэдэг хүн шүүгчидтэй дотно харилцаа үүсгэдэг гэдэг мэдээлэл гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага яагаад шалгахгүй байна вэ? Иймээс бид өнөөдөр АТГ, ЦЕГ, ТЕГ-т бичиг хүргүүлнэ.  ҮАБЗ нь хууль дээдлэх, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэж санал нэгтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримтлах ёстой. Тэгвэл ҮАБЗ-ийн гэх ямар учиртай ачаа орж ирэв? Ямар үндэслэл байна. Албан хаагчид нь их хэмжээний мөнгө оруулж ирсэн үү? Тэр мөнгийг юунд зарцуулсан бэ? Дээрх үйл явц яг юу болов гэдгийг шалгах ёстой" гэлээ.

 


Б.Энх-Амгалан: Яагаад ҮАБЗ-ийн алба хаагчид болон өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг хуулийн байгууллагынхан шалгахгүй байна вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ