Н.Алтанхуяг: ҮАБЗ-ийн гурван гишүүн нь ОУ-ын хэмжээнд хэрүүл зодооноо хийж байна

2021-03-18,   242

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар байнгын хорооны даргын томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. 
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Н.Алтанхуяг "Хэнийгээ байнгын хорооны даргаар томилох нь сонин биш. Биднээс асуулгүй шийддэг юм чинь. Харин ч хэн ч тавигдсан юу хийх вэ, юу зохион байгуулах вэ? Төрийн байгуулалт нь  нэг л биш болж байна. Өнгөрсөн онд Үндсэн хуульд нийслэл дүүрэг хороонд хуваагдана гэж байгаа. Гэтэл хүч түрж байгаад хэсэгтэй байж болно гэж байгаа юм.. Монгол Улсын төрийн байгуулалтыг сүйдэлж байгаа хэрэг. Цаад зорилго нь сонгууль. 
 
Монгол Улсын төрийн байгуулалтыг нүдэн дээр эвдлэн сүйдэлж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн нь ОУ-ын хэмжээнд хэрүүл зодооноо хийж байна. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд асар том аюул занал учирч байгаа хэрэг. 62 хүнтэй том нам жаахан аятайхан ажилламаар байна. Арай л их аархаж, хүч түрч, бярдаж байна. Арай хэтэрч байна. Оодорч байна" гэлээ.
 

Н.Алтанхуяг: ҮАБЗ-ийн гурван гишүүн нь ОУ-ын хэмжээнд хэрүүл зодооноо хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0