УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдоод есөн сарын дараагаар тангаргаа өргөлөө.
Тэрбээр тангаргаа өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүн дараах бүрэн эрхийг эдэлнэ. Үүнд:
8.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
8.1.2.Байнгын хороонд заавал харьяалагдах;
8.1.3.санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;
8.1.4.нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
8.1.5.төрийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, улсын төсвийг хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хүрээнд санал гаргах;\
8.1.6.Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, түүнээс гарах;
8.1.7.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;
8.1.8.Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ, эсхүл томилсны дагуу орж ажиллах;
8.1.9.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах;
8.1.10.Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх саналыг Байнгын хороонд оруулах;
8.1.11.Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын бусад гишүүнтэй хамтарч гаргах;
8.1.12.нийтийн сонсгол зохион байгуулах санал гаргах;
8.1.13.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
8.1.14.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;
8.1.15.иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан хариу өгөх, эсхүл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж энэ тухай хариу мэдэгдэх;
8.1.16.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
8.1.17.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах;
8.1.18.онцгой чуулган зарласан бол зар хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;
8.1.19.төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх;
8.1.20.өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;
8.1.21.Улсын Их Хурлаас баталсан гишүүний ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах;
8.1.22.чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;
8.1.23.гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах;
8.1.24.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;
8.1.25.хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах.
8.2.Гишүүн бүрэлдэхүүнд нь ороогүй Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхгүйгээр оролцож болно.
Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө |
|