Эрчим хүчний сайд асан М.Сономпил Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа 417 дугаар ангиас суллагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүний хувьд жил хагасын өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, хоригдсон юм.
266 сая төгрөгний хахууль авсан хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан сайд асан М.Сономпил суллагдсан уу? |
|