Нэр бүхий иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “…өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх…” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн ҮХЦ-д мэдээлэл гаргасан билээ.
Энэ асуудлаар өнөөдрийн хүртэл Цэц шийдвэрээ гаргаагүй байгаа юм. Гэтэл өчигдөр нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэж үзжээ гэх мэдээллүүд гарах болов. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Цэцийн шийдвэрийг амьсгаа даран хүлээж буй нь тодорхой. Гэвч Цэцийн шийдвэр гарсан мэтээр нийгэмд мэдээлэл түгээж байгаа нь шүүмжлэл дагуулж байна.
ҮХЦ-д нэр бүхий иргэд мэдээлэл гаргангуут Ерөнхийлөгч өөрөө гүйж очсон. Үүнийг Цэц дээр өөрийн биеэр очсон анхны Ерөнхийлөгч хэмээн тодотгож байсан ч нийгмийн сүлжээнд түүнийг Цэцийн хараат бус байдалд нөлөөлөхийг завдсан хэмжээн шүүмжилж байгаа юм. Үүн дээр нэмэгдээд Цэцийн шийдвэрийг зохиож нийгэмд түгээсэн гэх асуудал өндрөө авах нь ээ.
Х.Баттулга дахин нэр дэвшиж болно гэсэн худал мэдээлэл тараажээ |
|