УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн.
Тэдний зүгээс Г.Батхүү агсан нас барсантай холбоотой хэд хэдэн нотлох баримтыг нягтлахгүйгээр хэргийг учир битүүлгээр хаах гэж байгаатай холбогдуулан ийнхүү нийтэд хандан мэдээлэл хийж байгаагаа онцолсон юм. Энэ үеэр "УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн талаар мэдээлэл хийх гэж байна. Төрийн ордонд Г.Батхүү амиа алдсан байдаг. Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа. Хоёр жил гаруй хүлээсэн. Гэтэл хэргийн эзэн тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хаах талаар мэдээлэл сонслоо. Учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэдхэн хоногийн өмнө 13 секундын бичлэгийг өгсөн залуу гэртээ амиа алдсан гэсэн мэдээлэл хэвлэлээр явсан. Шинжилгээний дүнд сэтгэл хангалуун биш байна, гар утасны мэдээллийг устгасан гэсэн мэдээлэл гарсны дараагаар өмгөөлөгчийг мөрдөн байцаалтын нууц задалсан гэж ял сонсгосон байдаг. Хууль хяналтын байгуулл
Г.Батхүү агсны 13 секунтын бичлэг задалсан иргэн амиа алджээ |
|