Улс төрд нөлөө бүхий этгээд нь иргэд, олон түмний сонголтын үндсэн дээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаагийнхаа хувьд ард иргэддээ нээлттэй, ойлгомжтой, элдэв хууль бус хардалт сэрдэлтэд өртөхгүйгээр албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй байхаар төсөлд тусгасан байна. Мөн үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа нөр өргөн барисан юм. Төсөл батлагдвал төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүгийн хуулийн заалтыг өөрт ашигтайгаар хэрэглэж, төрийн албаны үйл ажиллагаатай нь холбогдуулан шүүмжилсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон талаар хардаж мэдээлэл түгээсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар мэдээллийн эх сурвалжаа хэлэхийг шахах, дарамтлах, улмаар иргэдийн мэдэх эрхийг хаах боломж олгосон эрх зүйн үндэс арилах юм. Төсөл өргөн барьсны дараа хуулийн төслийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Улс төрчдийг хардсан сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх төсөл өргөн барилаа |
|