Ч.Номин сайд аа, таны эзэмшилд байсан "Тэрэлж" зочид буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу?

2021-03-11,   449

Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Тэрбээр "Т.Чимгээгээс надад хоёр утга бүхий өргөдөл ирсэн. Нэг нь "Тэрэлж" зочид буудалд миний эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг нүүрийг минь бүдгэрүүлж хэсэгчилж олон нийтэд цацах, хоёр дахь нь намайг хоригдож байх хугацаанд амь насаа алдсан охины минь хэргийг дахин шалгаж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн. Засгийн газрын өнөөдрийн хурлаар зөвшөөрсний үндсэн дээр өнөөдөр олон нийтэд үзүүлэх гэж байна. Энэхүү бичлэг ямар зорилгоор хийгдсэн гэдгийг би мэдэхгүй байна. Би бичлэгийг та бүхэнтэй өнөөдөр анх удаа үзэх гэж байна. Нэг хүн эмэгтэй хүнийг нүцгэлээд эргүүлж тойруулан, хурууны хээг авч байгаа, нэг нь камераар бичиж байгаа дүрс бий.  Хүнийг мансууруулж байгаад хурууны хээг авч, нүцгэлэхийг зөвшөөрдөг гүйцэтгэх ажил дэлхийн хаана ч байхгүй. 

Бичлэг хийгээд Т.Чимгээгийн нөхөр рүү явуулсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нөхөрт нь үзүүлсэн. Монголын хууль хяналтын байгууллага миний эрхэнд халдсан. Бичлэгийг гаргаж өгөөч гэж хэлсэн. Т.Чимгээ тухайн үед 50 орчим грамм архи ууснаа санадаг, түүнээс цааш ухаан нь балартсан гэж хэлсэн" хэмээсэн юм. 

Тэгвэл мансууруулж Т.Чимгээгийн эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг Соёлын сайд Ч.Номингийн эзэмшилд байсан "Тэрэлж" зочид буудалд хийсэн үү гэх хардлага нийгэмд үүсээд байна. Т.Чимгээгийн зүгээс "Тэрэлж" зочид буудал гэж нэр заасан ч хаана байдаг талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. 

Соёлын сайд С.Номингийн Тэрэлж зочид буудал нь нийслэлийн Налайх дүүрэгт байрладаг. Монголдоо тансаг буудлуудын тоонд ордог "Тэрэлж" зочид буудлыг өнгөрсөн сар хүртэл Ч.Номин сайд эзэмшиж байсан юм. Тодруулбал, Тэрэлж зочид буудлын хуулийн этгээд болох "Тэрэлж сүйх" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлын мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд өөрчлөгдөж Чинбатын Батхүү


Ч.Номин сайд аа, таны эзэмшилд байсан "Тэрэлж" зочид буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ