Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийнхний ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг 2022 он дуустал авахгүй

2022-04-15,   710

Нийгмийн даатгалыг шимтгэл, НӨАТ-тай холбоотой иргэдийн шаардлагууд байна. НДШ-ийг бууруулах тухай шаардлага иргэдээс ирсэн. НДШ-тэй холбоотой багц асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзэх шаардлагатай. Тус санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг өнөө маргаашгүй шийдвэрлэх боломж бага.
 
2022 он дуустал төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-үүдээс бусад байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгохоор шийдвэр гаргаж байна. 

Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийнхний ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг 2022 он дуустал авахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ