Булган дахтай бузгай баячууд буюу "койнчдыг" шалгаж эхэлсэн үү

2022-05-05,   4007

Булган дахтай, сүүлийн үеийн загварын машин хөлөглөсөн бүлэг хүмүүс өнгөрсөн жилээс эхлэн өөрсдийгөө хөрөнгийн зах зээлээс хөлжигчид хэмээн тодотгон гарч ирсэн. Тэд маш олон хүмүүсийг койн гэгчтэй "танилцуулж" тэднээс хөрөнгө оруулалт нэрээр их хэмжээний мөнгө татаж эхэлсэн байдаг. 
 
Яг энэ байдлаар манай улсад бие даасан 11 койн хөрөнгийн зах зээлд гарсан байдаг. Тэгвэл Монголын зах зээлд 2 их наяд төгрөгийг эргэлдүүлсэн гэх койнтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн ISEE.mn сайт мэдээлсэн байна. 
 
Тодруулбал,  Монголбанк, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/ зэрэг байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг гарч, койнтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ. 

Булган дахтай бузгай баячууд буюу "койнчдыг" шалгаж эхэлсэн үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ