​БАРИМТ : БГД-ийн Засаг дарга Ө.Сумьяабаатарын хуурамч тушаал гаргасан баримт ИЛ БОЛОВ

2022-05-05,   468

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар албан тушаал, эрх мэдлээ ашиглан удаа дараа хууль бус үйлдлүүд гаргасан нь тогтоогдсон аж. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр БГД-ийн ИТХ-аар Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулах саналыг хэлэлцэж, 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн.
 
Хариуцлагатай албыг авсан Засаг дарга Ө.Сумьябаатар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Дубай руу аялуулахын тулд хуурамч тушаал гарган, төсвөөс зардлыг нь гаргасан баримтыг хүргэж байна.
 
БАРИМТ : Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар энэ оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б/40 тоот тушаалаар Арабын Нэгдсэн Эмират Улс руу нэр бүхий хүмүүсийг албан томилолт нэрийдлээр аялуулах тушаал гаргасан байна.
 
Уг албан тоотод Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол Агропарк ТӨҮГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гаргаж, тушаалын хэрэгжилтийг ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарын бэр дүү Б.Нарангэрэл гүйцэтгэсэн байна.
 
Засаг дарга Ө.Сумьяабаатарын тушаалаар АНЭУ руу албан томилолт нэрийдлээр 25.9 сая төгрөгийг төсвөөс гаргуулан цар тахлын эдийн засгийн хүнд үед амралт зугаалгад зарцуулсан нь иргэд, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа юм.
 
Ийм ноцтой асуудал гаргасан Ө.Сумьяабаатарыг хуулийн байгууллага яагаад шалгахгүй байна вэ?! Нийслэлийн нэг дүүргийн чинь Засаг дарга дураараа дургиж байхад Хотын дарга Д.Сумьяабазар яагаад чимээгүй байна вэ?!

​БАРИМТ : БГД-ийн Засаг дарга Ө.Сумьяабаатарын хуурамч тушаал гаргасан баримт ИЛ БОЛОВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0