Хотын дарга аа, гараж буулгаж газар чөлөөлж буй ажлаа уулын амуудыг хашсан хашаануудыг буулгаж үргэлжлүүлнэ үү

2022-05-06,   813

 Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлмйн талбайд  зөвшөөрөлгүй баригдсан тоосгон граж, чингэлгүүдийг буулгах ажил үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтээс сайн үнэлгээг авч буй. 
 
Тэгвэл урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Богдхан уулаас эхлээд нийслэлийн эргэн тойрон дахь уулын амуудыг уртаас урт хашаагаар хашсан хашааг буулгах ажлыг эхлүүлэх шаардлага тулгараад байна. Жирийн иргэдийн хувьд нийслэлийн ойр орчимд 0,7 га газартай болно гэдэг мөрөөдөл мэт зүйл. Гэтэл эрх мэдэлтэй эрх дархтай хүмүүс нь хэдэн ГА газрыг хашаалж, уулын амуудад иргэдийн аялах зугаалах эрхийг хясан боогдуулж байна. Хөрөнгө мөнгөтэй, танил талтай нь ам амаар нь, уул уулаар нь торлоод авчихдаг жишиг үргэлжилсээр....
 
Тухайлбал, Богд уул, Скай ресортын хэсэг, Хандгайт зуслангийн бүс Арцатын ам, Их тэнгэрийн ам, Хандгайтын зуслангийн орчимд дуусашгүй үргэлжлэх хашаануудыг хатгаж орхисон байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. 
 
Иймээс нийслэл дэх нийтийн эзэмшлийн газар дах хашаа гараж буулгаж байгаа арга хэмжээг уулын амуудад үргэлжлүүлэх шаардлага тулгараад байгааг ХОТЫН ДАРГА танд сануулан хэлэх нь илүүц биз. 
 

Хотын дарга аа, гараж буулгаж газар чөлөөлж буй ажлаа уулын амуудыг хашсан хашаануудыг буулгаж үргэлжлүүлнэ үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0