Монголын төрд “гай болох” С.Гал-Эрдэнэ

2024-04-29,   266

 
 
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын халаасны хүн гэх нэр шошготой Булган аймгийн АН-ын гишүүн, ИТХ-ын бүлгийн дарга гэх сэтэртэй С.Гал-Эрдэнэ энэхүү албан тушаалд хэний дэмжлэгтэйгээр очсныг МАН, АН төдийгүй нутгийн зон олон андахгүй мэднэ. 
Учир нь тэрбээр Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч учраас түүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш ойрхон түүний заавраар ажилладаг нэгэн гэдгийг учир мэдэх хүмүүс андахгүй гэсэн үг. С.Гал-Эрдэнэ эзнийхээ хайртай дүү Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өөрийнхөө  офисстоо авчран архидуулж, түүнийг сайн найзыгаа хөнөөхөд хүргэж, Монголын ард түмний хүндэлж явдаг аваргыг нарсанд суулгасан “хүн муутай”  этгээд хэмээн намынхан нь төдийгүй найз нөхөд нь дүгнэсэн. 
Учир нь тэрбээр хэрэг гарах үед С.Гал-Эрдэнэ аварга Н.Түвшинбаяртай хамт байсан хэрнээ хэргээс мултарч, гэмгүй нэгэн болж хувирсан юм. Тиймээс л нутгийн зон олон намынхан нь нөхөд түүнийг хүн чанар муутай хуншгүй эр гэж нэрлэсэн. 
Энэ аймшигтай үйл явдлын дараа намынхан нь хүмүүс түүнийг булайг шивэр авир хийн ярилцаж тэрбээр өөрийг нь муулсан буруутанг хайж нэр цэвэр нэгэн болохыг хичээсэн нь ч түүний залилангийн хэргүүд хэвлэлийн хуудаснаа гарч эхэлсэн. 
Бид өнгөрсөн оны 3 дугаар сард түүнтэй холбоотой залилангийн хэргийн талаар мэдээлж байсан. С.Гал-Эрдэнэ зүгээр нэг танихгүй хүнийг бус намынхаа хамтран зүтгэгч нөлөө бүхий эрхмийн 1 тэрбум 991 сая 773 мянган төгрөгийг залилан авч өнөөг хүртэл өгөлгүй луу унжсан хэвээр л байгаа. Тухайн үед өөрийнх нь итгэж явсан намынх нь дүү залилсанд мань хүн гайхсан ч “өгчих байх”  гэсэн итгэлийг тээж явсан ч адаг сүүлдээ С.Гал-Эрдэнэ утсаа ч авахгүй явсаар ийнхүү цагдаа дээр дуудагдаж дугаар тоот бүхий хавтаст хэрэг нээлгүүлсэн байдаг. Тодруулбал, С.Гал-Эрдэнэ өөрийн эзэмшлийн компани болох “Жи Ар Капитал Логистик” ХХК-иараа дамжуулан өөрсдийн эзэмшлийн вагонаараа урд хөрш рүү нүүрс гаргаж өгнө хэмээн иргэн Б-ээс 1 тэрбум 997 сая 773 мянган төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр авч залилсан юм. 
Энэ хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй гэдгийг хохирогчийн талын эх сурвалж мэдээлж байсан. Уг хэргийг шийдүүлэхгүй байх шалтгаан С.Гал-Эрдэнэд байсан гэсэн үг. 
     Тэрбээр  Ерөнхийлөгч асан Х.Баттулгын квотоор 2024 оны УИХ-ын сонгуульд Булган аймгаас нэр дэвших учраас ийнхүү залилангийн хэргээ цагдаа, прокурор дээр нам бариулж УИХ-ын гишүүн, халдашгүй эрхтэй нэгэн болохоор улайрч буй хэрэг. Хэрвээ түүнтэй холбоотой асар их мөнгөн дүнтэй залилангийн хэрэг шалгагдаад бал С.Гал-Эрдэнэ Ерөнхийлөгч асан ахдаа хаягдаж түүний улстөрийн карьеар дуусгавар болох байсан учраас залилангийн хэргээ ямар нэгэн аргаар прокурор дээр саатуулж цаг хожиж буй аж. 
Хэдийгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга “УИХ-д нэр дэвшихгүй, залуусаа дэмжинэ” хэмээн мэдэгдсэн  ч тэрбээр Баянхонгор аймагт нэр дэвших ажлаа нууцхан хийж, өнгөрсөн хугацаанд өөд нь татаж явсан дүү нарынхаа сонгуулийн ажлыг хэдийнэ эхлүүлчихсэн яваа юм. Тиймээс бөх ахдаа хаягдахаас айсан С.Гал-Эрдэнэ өөрийн чадах бүхнээ прокурор дээр хийж намынхаа ахаас хулхидаж авсан 1 тэрбум 997 сая 773 мянган төгрөгийг нь хуваагаад өгчих сэтгэл гаргалгүй УИХ-ын халдашгүй эрхтэй гишүүн болохоор зүтгэж буйн шалтгаан нь энэ юм. 
Тэгэхээр хамгийн дотны найзыгаа шоронд явуулж амьдралыг там болгосон, намынхаа ахын их хэмжээний мөнгийг луйвардаж залилсан С.Гал-Эрдэнийн энэхүү аймшигтай гэмт үйлдлийг мэдсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга ямар хүмүүсийг Монголын паралментад зүтгүүлж буйн шалтгаан нь ердөө л эрх мэдэлд хүрэх гэсэн санаархал. 
  
Тиймээс Монголын ард түмэн, Булган нутгийн зон олон хүн чанар муутай С.Гал-Эрдэнийг Монгол төрийн босгоор гишгүүлэхгүй байх сонголтыг хийх хэрэгтэй. 
Учир нь өдгөө ямар ч эрдэм боловсролгүй ойр орчмын хүмүүсээ гэмт хэрэгтэн болгож итгэл үзүүлсэн ахыгаа  залилчихсан яваа С.Гал-Эрдэнэ энэ төрд ёстой хэрэггүй хүн гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулчихсан юм. 
 
Үргэлжлэл бий..

Монголын төрд “гай болох” С.Гал-Эрдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0