Тэдний хүрсэн өндөрлөгт нисдэг тэрэг хүрэх боломжгүй тул хөтчүүд явганаар хайж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна

2024-05-15,   1081

Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд хөтөчгүйгээр авираад хоёр хоногийн дараа 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон талаар экспедицийн зохион байгуулагчид өчигдөр мэдэгджээ.
 
Энэ талаар хөтөч үйлчилгээний 8K Expeditions компанийн захирал Пэмба шэрпа Өсөхжаргал Цэдэндамба, Пүрэвсүрэн Лхагважав нар тавдугаар сарын 12 /2024.05.12/-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсон байна. Хамгийн сүүлд мөн өдрийн 19:30 цагийн орчимд холбогдож, хоёр Шерпа уулчин дайчлагдсан байна. Сураггүй алга болсон уулчдыг яаралтай хайж олох хэрэгтэй байна хэмээн цахим хуудастаа бичжээ. Мөн Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан боловч бие даан авирч байсан. Тэд ууланд авирч байхдаа шерпа хөтөч нарыг авахаас татгалзсан гэж мэдэгджээ.
 
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-нд уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд авирахаар зориод байсан билээ.
 
Одоогийн байдлаар дээрх уулчдыг хайх зардлыг тэдний ар гэрийнхэн гаргаж, эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Энэ зардал ойролцоогоор 108 сая төгрөг аж. Мөн тэдний хүрсэн гэгдэх өндөрлөгт нисдэг тэрэг хүрэх боломжгүй тул хөтчүүд явганаар хайж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
 
 

Тэдний хүрсэн өндөрлөгт нисдэг тэрэг хүрэх боломжгүй тул хөтчүүд явганаар хайж эхэлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ