Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас авч хийлгэсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой

2024-05-15,   326

Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас авч хийлгэсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.
 
Тодруулбал, тусламж үйлчилгээний багцын жагсаалтад орсон үйлчилгээг төлбөртэйгээр үзүүлсэн, ор хоногийн төлбөрөөс хэтрүүлэн нэмэлт төлбөр авсан, хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөр авсан, эм тариаг ар гэрээс нь авахуулсан, өөр эмнэлгийн нэр зааж оношилгоо шинжилгээнд явуулсан, иргэнээр нэмэлт төлбөр төлөхийг зөвшөөрсөн гарын үсэг зуруулсан тохиолдолд иргэн ЭМДЕГ-т хандах нь зүйтэй аж.
 
Мөн эдгээр тохиолдолуудад 1800-1363 болон 70101159, 70101116 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөж байна. 
 

Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тариаг өөрийн зардлаар гаднаас авч хийлгэсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ