АРДЧИЛСАН НАМААС ЗҮҮН БҮСЭД Ш.БЯМБАСҮРЭН НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВЛАА

УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас зүүн бүсэд Дорнод аймгаас Ш. Бямбасүрэн нэр дэвших эрхээ авчээ.  Түүний хувьд Дорнод аймгийн уугуул, нутагтаа ажиллаж амьдардаг, бизнесээ амжилттай удирдан чиглүүлж яваа залуу үеийн төлөөлөл гэдгээрээ рейтинг өндөртэй байгаа гэсэн мэдээлэл бий. Ш.Бямбасүрэн нь Дорнод аймгийн АН-ын дэд дарга, 2020 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр давхар сонгогдон ажиллаж байгаа улс төрийн туршлагатай. Англид эдийн засагч мэргэжлээр бакалавр,  Австралид бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан түүнийг улс төрд ирээдүйтэй гэж үнэлж байгаа юм. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд шинэ үеийн, өндөр боловсролтой, нэр цэвэр хүмүүсээ сойж байгаагийн нэг нь яах аргагүй Ш.Бямбасүрэн гэж харж болохоор байна.


АРДЧИЛСАН НАМААС ЗҮҮН БҮСЭД Ш.БЯМБАСҮРЭН НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ