Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар “Орхон” голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 26-ны өдрийн 18:15 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Орхон” голын эргээс 7 метрийн зайд, усны мандал дээр нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос чулуунд тээглэсэн байдалтай байсныг ажиллаж уснаас гарган, Орхон сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Орхон голын эргээс чулуунд тээглэсэн байдалтай эрэгтэй хүний цогцос олджээ |
|