НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ ДУУСААГҮЙ БАЙТАЛ ТӨМРИЙН ХҮДРИЙН ХУЛГАЙ ГАЗАР АВЧ ЭХЭЛЛЭЭ

2024-05-27,   184

Монгол Улсад энэ тэнд л ХУЛГАЙ явагдаж байна. “Нүүрс”-ний хулгайтай адил төмрийн хулгай бас газар авчээ. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирал Г.Дугаржав МАН болон ХҮН намын нөлөө бүхий хүмүүсийг “ГАР ХӨЛ” хийж, сонгуулийн мөнгийг “босгож” байгаа гэх мэдээлэл гарах болсон.
Ингэхдээ өндөр агуулгатай төмрийн хүдрийг бага агуулгатай гэж гаальд мэдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулж байгаа асуудал бий.
Эл асуудлаар Г.Дугаржавыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлж буй бөгөөд сонгууль дуустал эл асуудлыг “нам дарж” цаг хожих гэж байгаа аж.
Г.Дугаржав нь бага агуулгатай төмрийн хүдрийг хятад компаниудад нийлүүлэх гэрээг хийж эхэлжээ.
Улсын вагоныг хувийн хэвшилд өгч, зөвхөн Хятадын нэг компанийн ачааг зөөж давуу байдал олгосон үйлдэл нь ч ил болсон. Тэрбээр өмнө нь Хятадад ЭСЯ-д зөвлөх хийж байсан бөгөөд Хятадуудтай нэлээн дотносож, энэ харилцаагаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т давуу байдлаар ашиглаж байна.
Монголчууд өөрсдөө арматур үйлдвэрлэдэг байхад барилга барих нэрийдлээр 17 сая юаны өртөг бүхий арматурыг БНХАУ-ын нэгэн компаниас “”бартераар авсан боловч бартерийн төмрийн хүдрээ өгөлгүй гэрээгээ зөрчсөн үйлдэл ч бий гэх.
 

НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ ДУУСААГҮЙ БАЙТАЛ ТӨМРИЙН ХҮДРИЙН ХУЛГАЙ ГАЗАР АВЧ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0