Хүндийн өргөлтийн МУГТ М.Анхцэцэг “Парис 2024” олимпын эрхээ албан ёсоор авлаа.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)
2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)
2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8 байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)
2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.
2019 он: Дэлхийн цомын аварга болсон түүхтэй билээ
ДАШТ-д 2021 онд Ташкент хотноо энэ жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алт, 2017 онд Анахаймд 75 кг-д, 2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртсэн.
МУГТ М.Анхцэцэг “Парис 2024” олимпын эрхээ албан ёсоор авлаа |
|