Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жилийн хувьд дүүргүүд рүү илүү төвлөрүүлж зохион байгуулах чиглэлийг нийслэлээс өгсөн байна. Яармагт байрлах ICPark олон улсын цэцэрлэгт хүрээлэнд Нандин хөгжил сангийн хамт олон “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөгийг 2024.6.1-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Эл арга хэмжээний үеэр жүжигчилсэн үзүүлбэр, урлагийн тоглолт, зургийн уралдаан зохион байгуулагдах юм байна. Мөн хүүхдийн тоглоом, ном, хувцас, үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийн өргөтгөсөн худалдаа болох аж. Аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна. Утас:8809-7557, 8810-3521.
"НАНДИН ҮРС-НАНДИН ӨДӨР" ӨДӨРЛӨГ ЯАРМАГТ БОЛНО |
|