Ээжтэйгээ хамт хорих ангид байгаа хүүхдүүдийг баярлуулжээ.
Тодруулбал, "Асрал" төв ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангитай гэрээний дагуу хамтран ажилладаг юм байна. Энэ удаад тус төвийн Удирдах Зөвлөлийн гишүүн Ueli Minder нийт хүмүүжигчдэд ариун цэврийн хэрэгслэл, ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүдэд сүү, тоглоом, живх хувцас зэрэг хэрэгтэй зүйлсийг буяны садангуудынхаа тусламжтайгаар хүргэж өгчээ.
Энэ үеэрээ хүмүүжигч эмэгтэйчүүдэд бурхны ном сургаал айлдсан байна. Онцолбол "Уурлахгүй хүн гэж байдаггүй. Гэхдээ уурыг таньж мэдэх аваас уурлахгүй байх боломжтой. Би урьд МХУХТөвийн захирал байх үед нэг анитай маш хүчтэй маргаж муудалцсан байдаг. Би оройдоо сэтгэл тавгүйтэж би ямар тэнэг юм бэ хэмээн өөрийгөө зүхэж шөнө огт унтаж чадаагүй. Өглөө би багшдаа надад туслаач гэж залбирсан. Одоотой адил гар утас гэж байгаагүй болохоор суурин утсаар ярьдаг байлаа.
Ажилдаа очтол ажлын утас дуугарсан. Зопа ринбүчи багш маань -За Ueli шөнө хэрхэн унтав даа гэж асуусан. Энэ түүхийг би яагаад ярьж байна вэ гэвэл Хүн бүхэнд нүдэнд үзэгдэж харагдахгүй харилцаа холбоо байдаг. Дотно сайхан сэтгэл бие биедээ төрүүлэхэд зөв сайхан энерги хоорондоо холбогдож солилцож байдаг. Хүн хүрийн дотор сэтгэлийн гүнд байгаа тэр сайхан харилцаа холбоог технологийн шинэчлэлийн улмаар алга болж байгаад би харамсдаг. Учир нь бид гар утасны хэрэглээгээ хянаж чадахаа больсон. Унтахаасаа ядаж л цагийн өмнө утсаа оролдохоо болих хэрэгтэй. Хүмүүс унтаж чадахаа больсны улмаас европ дахинд нойрны эм бэлдмэлийн хэрэгцээ өссөн байна. Хүмүүсийн хоорондын амьд харилцаа алга болж байна Энэ харилцаа холбоог дадуулж хөгжүүлэх нь зүйтэй. Дадал зуршлыг өөрчлөх хэцүү ч өдөр бүр дадуулбал энэ боломжтой зүйл юм" хэмээжээ.
“Асрал” төв ТББ монголд буддын шашныг дэлгэрүүлэх зорилгоор Дээрхийн гэгээн XIV Далай ламын зарлигаар байгуулсан Гүнчав Жамбаалан шашны төв, эрүүл мэнд, боловсролыг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
Ээжтэйгээ хамт хорих ангид байгаа хүүхдүүдийг баярлуулжээ |
|