Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо

2024-05-31,   117

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум Хармай багийн “Бярангийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 251 км-т, сумын төвөөс баруун  хойд зүгт 69 км-т, Ө-51°52'48.0", У-98°49'12.0"/ 05.31-ний өдөр 00:47:51 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг дарга нараас  тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж хариу өгчээ.


Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ