39 настай эрэгтэй ... нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хамтран амьдрагч ... -тай хардалтын улмаас маргалдаж, улмаар хөлөөрөө хохирогчийн хөлийн шагай хэсэгт өшиглөж эрүүл мэндэд зүүн шагайн дотор хашлага яс, шагайн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.
“... Бид хоёр танилцаад 10 дахь жилдээ хамт амьдарч байна. Өөрөө инженер мэргэжилтэй тул сайн ажил хийгээд хөдөө их явдаг. Хөдөөнөөс ирэхэд нь утсыг нь харсан чинь нэг хүний мессеж байхаар нь уншсан. Тэр эмэгтэйгээ таньдаг эгч гэсэн боловч өөртэй нь холбоотой хүн байсан. Тэгээд асуутал үгүй гээд байсан. Тэр эмэгтэй бид хоёрын амьдралд ордог. Ажлаа зүгээр хийж байхад нь мөнгө өгөөд авч явдаг. Хөдөө байхад нь хүртэл утсаар холбогдоод, хотод ирэхэд нь уулзаж, буудалд ороод байсан. Энэ олон удаагийн асуудлаас болж бид хоёрын дунд хардалтын асуудал үүсч хэрүүл болдог. Орцны жижүүр нэг эмэгтэй хүн дагуулж ирсэн гэхээр нь ороход нөгөө эгч гэх 70 гаран насны эмэгтэйтэй нүцгэн согтуу хэвтэж байсан. Тэрнийг хараад миний гэнэт даралт хөдлөөд юм хэлээгүй. Өнөөдөр тэрийг нь хэлтэл намайг “янхан, гичий” гэж хэл амаар доромжлоод байхаар нь хажууд байсан будаа агшаагчийн дотор төмөр савыг аваад рүү шидтэл баруун талын хөлийн доод хэсэгт оноод жаахан цус гарсан. Тэгсэн чинь уурлаж миний зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөөд би босож чадаагүй. Азаар хажуу айлд түргэн ирээд би жижүүрээр хэлүүлж эмч орж ирээд үзэхэд хугарсан байна гэсэн. Тэр эгч нь надад 300 мянган төгрөг өгсөнөөр эм тариа авсан ...”
Гэмтэл нь хүндэвтэр гэж тогтоогдсон тул шүүх эгчмэд эмэгтэйд дуртай эрийг хоёр жилээр хорих ял оноожээ. Тэрээр өмнө нь хоёронтоо ял шийтгүүлсэн байна.
70 дөхсөн эмэгтэйтэй явалдсан 40-тэй эр баригдаад “бантах”-даа эхнэрийнхээ хөлийг хуга өшиглөжээ |
|