Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр. Өнөөдөр хүүхэд бүр баяр жаргалтай инээд хөөр цалгиаж, ганц өдөр эрхээ эдэлдэг баярынх нь өдөр юм. Тиймээс өнөөдөр нэг ч хүүхэд битгий уйлж, нэг ч хүүхэд битгий эндээсэй.
Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үламж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ өдрийн мэндийг Монгол зон олондоо хүргэж, өнө эртний түүхтэй хөх Монголынхоо үзэсгэлэнт ээжүүд, энхрий бяцхан үрсэд хүргэхийн хамт нарт дэлхийг уяраан нялхруулах бүүвэйн дуу мөнхөд эгшиглэж, хөөрхөн үрсийн баясгалант инээд хэзээ ч тасрахгүй үргэлжилж байгаасай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье! Эх үрс элбэрэлтэй өрх гэр аз жаргалтай байх болтугай. Баяраа сайхан тэмдэглээрэй.
Инээд хөөр, баяр баясал цацруулсан бяцхан үрсэд Эх үрсийн баярын мэнд хүргэе |
|