Энэ талаар ОБЕГ-ын мэдээлснээр Цэнхэр сумын Цэнхэр багийн Ширдэгийн гол гэх газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, 47°06'00.0"N 101°27'00.0"E/ өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-ны өдрийн 06:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06:29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Архангайд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ |
|