ҮС ЗАСУУЛБАЛ ЭРЛЭГ ЛУГАА УЧИРНА

2024-06-06,   112

БИЛГИЙН ТООЛЛЫН 30

2024.06.06 / ПҮРЭВ ГАРАГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН

ЗУРГААН ЦАГААН ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 04.54-20.47

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага:

Суудал: Уул

Аргын тооллын 6 сарын 6, Бархасбадь гараг. Билгийн тооллын 30, Чөлөөт эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:54-20:47. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


ҮС ЗАСУУЛБАЛ ЭРЛЭГ ЛУГАА УЧИРНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0