Баавгайд бариулж амиа алдсан байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдөр энэ дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар руу явахад машинтай очих боломжгүй байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид 100 гаруй км газар мориор явж очжээ. Урьдчилсан байдлаар тус аймгийн иргэн Б нь тавдугаар сарын 20-ны өдөр бугийн эвэр түүхээр Цагаан-Үүр суманд очиж тавдугаар сарын 27-ны өдөр ойд явж байхдаа баавгайд бариулж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Аялал жуулчлалын үе эхэлж байгаа энэ үеэр иргэд ан гөрөө хийх, эмийн ургамал түүхээр баталгаагүй зам маршрутаар явж амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал байдаг тул иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг сахин хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хөвсгөл аймагт баавгайд бариулж амиа алджээ |
|